Please subscribe if you want to our newsletter

MONGOLIAN BEAUTIFUL LANDSCAPE

2018-07-30 11:21:59


2018 оны 7-р сарын 27-нд "Монгол Шуудан"ХК-ийн 1037 дахь "Монгол Орны Үзэсгэлэнт Газар" сэдэвт маркийн анхны өдрийн нээлтийн худалдаа боллоо. 

Монгол орон Төв Азийн их цөл, Сибирийн их хөвч тайга хоёрын зааг газарт байгалийн эрс тэс онцлог нөхцөл бүрдсэн үзэсгэлэнт газар, ан амьтан, ургамлын төрөл зүйл элбэгтэй байгалийн онгон төрх нь хэвээр хадгалагдан үлдсэн дэлхийн цөөн орны нэг.

Манай оронд ургамлын аймгийн 3127 зүйл гуурст ургамал, 8 багт хамаарах 138 зүйлийн хөхтөн, 19 багт хамаарах 472 зүйлийн жигүүртэн оршино. Түүний дотор тахь, хавтгай, мазаалай зэрэг амьтан, монгол алтан хундага, тарваган шийр, дорогостойн вансэмбэрүү зэрэг дэлхийд өөр аль ч газарт байхгүй ургамал бий.

“Монгол орны үзэсгэлэнт газар-1” сэдэвт марканд 7 аймгийн үзэсгэлэнт байгаль, элбэг таардаг зэрлэг ан амьтан, ургамлыг цуврал маркийн эхний хэсэгт харуулсан. Үүнд:

  1. Архангай  аймаг  - Тэрхийн цагаан нуур, зэрлэг гахай, цагаан уул
  2. Булган аймаг - Уран тогоо уул, тарвага, жамянмядаг  
  3. Дорноговь аймаг - Эргэлийн зоо, аргаль, цахилдаг
  4. Завхан аймаг - Отгонтэнгэр хайрхан, чоно, вансэмбэрүү
  5. Өмнөговь аймаг  - Баян заг , хулан жороо, улаан гоёо
  6. Хөвсгөл аймаг - Бүрэнхаан уул, цаа буга, алтан хундага
  7. Хэнтий аймаг -  Хар зүрхний хөх нуур,  хандгай, алтан тэрэлж цэцгүүдийг дүрслэв.

Маркийг бүтээхэд МУИС-ийн багш доктор, профессор С.Гомбобаатар, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Б.ОюунцэцэгШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Ургамлын аймаг, ангилал зүйн лабораторийн эрхлэгч доктор М.Ургамал нар мэргэжлийн зөвлөгөө өгч, маркийн зураачаар Ц.Цэнгэл, дизайнераар Ж.Ганхуяг нар ажиллаа.